Өгөгдөл устгах хүсэлт

Stack/chatify · Шинэчилсэн: 2026 оны 10 сарын 15

Stack/chatify-д хадгалагдсан аккаунт, workspace эсвэл холбосон Meta сувгийн мэдээллийг устгуулах хүсэлт гаргах боломжтой.

Имэйлээр хүсэлт илгээх

  1. Өөрийн бүртгэлтэй имэйлээс uzkhu@stack.mn хаягт «Stack/chatify өгөгдөл устгах» гарчигтай хүсэлт илгээнэ.
  2. Workspace-ийн нэр, холбосон Page эсвэл Instagram account-ийн нэр/дугаар болон ямар мэдээлэл устгуулахаа бичнэ. Нууц үг, access token, баталгаажуулах код илгээх шаардлагагүй.
  3. Бид хүсэлт гаргагчийн эзэмшил, эрхийг шалгаад устгах ажлын явц болон шийдвэрийг хариу мэдэгдэнэ. Багийн бусад гишүүний мэдээлэл хамрагдах тохиолдолд workspace-ийн эзэмшигчтэй баталгаажуулна.

Meta-гаар дамжуулан хүсэлт гаргах

Facebook-ийн Business integrations тохиргооноос Stack/chatify холболтыг хасахдаа өгөгдөл устгах хүсэлт гаргаж болно. Meta-ийн хүсэлт хүлээн авсны дараа баталгаажуулах код болон явцыг шалгах холбоос өгнө. Хүсэлт боловсруулагдаж байгаа бол явц нь pending гэж харагдана.

Холболт салгах ба мэдээлэл устгах ялгаа

Stack-ийн Meta тохиргооноос холболт салгавал шинэ үйлдэл зогсоно. Энэ нь өмнөх Inbox түүхийг шууд устгахгүй. Бүрмөсөн устгуулах бол дээрх хүсэлтийн аль нэгийг ашиглана уу. Нөөц хуулбар болон зарим бүртгэлийг цэвэрлэхэд нэмэлт хугацаа шаардагдаж болно.

Нууцлалын бодлого-оос хадгалалт, боловсруулалтын талаар дэлгэрэнгүй уншина уу.