Нууцлалын бодлого
Stack/chatify · Шинэчилсэн: 2026 оны 10 сарын 28
Stack/chatify нь багууд Facebook Page болон холбосон Instagram мессеж, комментоо нэг Inbox-оос удирдах үйлчилгээ юм. Энэхүү бодлого нь Stack/chatify ашиглахад боловсруулдаг мэдээлэлд хамаарна. Холбоо барих: uzkhu@stack.mn.
Ямар мэдээлэл боловсруулдаг вэ?
- Нэвтрэлтийн хэрэглэгчийн дугаар, имэйл, профайлын мэдээлэл, workspace болон багийн гишүүнчлэл, эрх, урилга.
- Таны зөвшөөрч холбосон Facebook Page, Instagram account-ийн дугаар болон холболтыг ажиллуулах access token.
- Холбосон сувгаар ирсэн болон илгээсэн мессеж, коммент, харилцагчийн платформын дугаар, боломжтой профайлын мэдээлэл, хавсралтын мэдээлэл, хариулт болон хүргэлтийн төлөв.
- Харилцагчийн Meta профайлын нэр болон зураг: нэрийг харилцан яриатай хамт хадгалж болно; профайл зургийг Meta-гийн өөрийн холбоосоор шууд харуулж, зургийн файлыг хадгалахгүй.
- Холбосон Facebook Page болон Instagram professional account-ийн Meta insights (үзэлт, хүрэлт, оролцоо, дагагч): хэрэглэгч харах үед Meta-гаас шууд уншиж, зөвхөн тухайн workspace-ийн гишүүдэд харуулна, өгөгдлийн санд хадгалахгүй.
- Таны үүсгэсэн автоматжуулалт, хадгалсан хариулт, багийн тохиргоо болон алдааг оношлох техникийн бүртгэл.
Мэдээллийг юунд ашигладаг вэ?
Нэвтрэлтийг баталгаажуулах, workspace-ийн эрхийг шалгах, Inbox-ийн түүхийг харуулах, таны өгсөн дүрмээр автомат хариулт ажиллуулах, мессеж илгээх, алдааг шийдвэрлэх болон үйлчилгээг хамгаалахад ашиглана. Workspace-ийн мэдээлэлд тухайн workspace-д эрхтэй гишүүд хандана. Бид холбосон сувгийн мэдээллийг худалдах зорилгоор ашиглахгүй.
Ямар үйлчилгээтэй мэдээлэл солилцдог вэ?
Meta нь Facebook Messenger болон Instagram холболтыг, Stack нь нэвтрэлтийг удирдаж, Resend нь баталгаажуулах болон нууц үг сэргээх имэйлийг илгээж, Neon PostgreSQL нь өгөгдөл хадгалалтыг, Railway нь серверийн байршуулалтыг хангана. Тухайн үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл эдгээр үйлчилгээнд боловсруулагдана. Тэдгээрийн серверүүд Монгол Улсаас гадна байрлаж болно.
Мэдээлэл хадгалах ба хамгаалах
Хандалтын эрхийг сервер дээр шалгаж, Meta access token-ийг шифрлэж хадгална. Inbox-ийн түүх болон тохиргоо нь workspace ашиглагдах хугацаанд, эсвэл баталгаажуулсан устгах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл хадгалагдана. Нөөц хуулбар болон алдааны бүртгэлээс мэдээлэл бүрмөсөн арилахад нэмэлт хугацаа шаардагдаж болно.
Холболт цуцлах, мэдээлэл устгуулах
Workspace-ийн удирдах эрхтэй гишүүн Meta тохиргооноос холболтыг салгаж болно. Холболт салгах нь шинэ үйлдлийг зогсоох бөгөөд өмнөх Inbox-ийн түүхийг автоматаар арилгахгүй. Meta-гаар дамжуулан өгөгдөл устгах хүсэлт илгээх, эсвэл бидэнтэй холбогдож устгуулах боломжтой.
Өгөгдөл устгуулах заавар-аар хүсэлтээ илгээнэ үү. Бид хүсэлт гаргагчийн эрхийг шалгасны дараа холбогдох мэдээллийг устгах эсвэл хадгалах шаардлагатай мэдээллийн талаар тайлбар өгнө.
Өөрчлөлт ба холбоо барих
Боловсруулдаг мэдээлэл, ашиглах зорилго эсвэл үйлчилгээ үзүүлэгч өөрчлөгдвөл энэ хуудсыг шинэчилнэ. Мэдээлэлтэй танилцах, залруулах, устгуулах хүсэлт болон нууцлалын асуултаа uzkhu@stack.mn хаягт илгээнэ үү.